“Тэргэнцэртэй иргэдийн хувцас загвар”-ын шоу, миссийн тэмцээнд удахгүй болно

2014 оны 10 сарын 17

“Wheelchair Fashion show” буюу “Тэргэнцэртэй иргэдийн хувцас загвар”-ын шоуг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн “Бид чадна” сайтаас анх санаачлан өнгөрсөн 2013 онд амжилттай зохион байгуулсан бөгөөд энэ жилийн хувьд Тэргэнцэртэй иргэдийн хувцас загварын шоу, Тэргэнцэртэй иргэдийн мисс-ийн тэмцээнийг олон улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийг хамгаалах өдөр буюу арванхоёрдугаар сарын 3-ны өдөр http://bidchadna.mn/ нэгдэл, Бриллиант Эмэгтэйчүүдийн Холбоо, Их Засаг Их Сургууль хамтран зохион байгуулах гэж байна.

Зохион байгуулалтын хувьд эхний арга хэмжээ болох “Тэргэнцэртэй иргэдийн хувцас загвар”-ын шоунд тэргэнцэртэй 15 охид бүсгүйчүүд дизайнеруудын урласан хувцсыг мэргэжлийн загвар өмсөгчидтэй хамтран үзүүлэх бөгөөд дараагийн арга хэмжээ Тэргэнцэртэй Мисс-ийн тэмцээнд дээрх 15 охид, эмэгтэйчүүд гоёлын үндэсний гоёлын хувцас өмсөн тайзан дээгүүр алхан шүүгчдийн асуултад хариулан Монголын анхны тэргэнцэртэй миссийн эрхийн төлөө уралдана.
Монголын анхны тэргэнцэртэй мисс болсон бүсгүй нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Элч төлөөлөгч-өөр сонгогдох ба, зохион байгуулагчдын зүгээс Монголын анхны Тэргэнцэртэй Мисс-ийн Шилжин явах цом, Итали улсад гэр бүлээрээ амрах эрхийн бичгээр шагнах юм.

Эрхэмсэг гоо охид бүсгүйчүүд та бүхнийг урлаг гоо сайхны Wheelchair Fashion show, “Wheelchair Miss”-2014 наадамд оролцохыг урьж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
10339
0 эможи
keyboard_arrow_up