Байгаль орчны мэдээллийн санг идэвхижүүлнэ

2014 оны 10 сарын 17

Өнөөдөр Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны харъяа байгууллага болох Байгаль орчны төвөөс "Байгаль орчны мэдээлэл"-ийн 22 дэд санд мэдээлэл төвлөрүүлэх ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байгаа талаар хэвлэлийн бага хурал хийлээ.

 

Ус цаг уур орчны хүрээлэнд болсон уг хэвлэлийн бага хуралд Байгаль орчны төвийн захирал С.Хөдөлмөр, Байгаль орчны мэдээлэл менежментийн хэлтсийн дарга М.Баясгалан нар оролцсон бөгөөд Байгаль орчны мэдээллийн төв нь 2011 оноос эхлэн мэдээллийн дэд сангуудыг байрлуулж, шуурхай үйлчилгээнд оруулах ажлыг идэвхижүүлж байгаа талаар ярилаа. Өнөөдрийн байдлаар Байгаль орчны мэдээллийн сангаас http;//www.eic.mn сайтыг ашиглалтанд оруулж, байгаль орчныг хамгаалах тухай хуульд заасан 22 дэд сангаас ашигт малтмал, газар, ус, ой, агаар, хөрсний бохирдол, уур амьсгал, байгалийн гамшиг, тусгай хамгаалалттай газар нутаг, эрх зүй, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн үнэлгээ гэх мэт нийт 17 мэдээллийн санг тус сайтад байршуулж, иргэдэд мэдээгээр шуурхай үйлчилж байгаа юм байна. Энэхүү нэгдсэн мэдээллийн сан байгуулагдсанаар өөр өөр газраас цуглуулдаг байсан мэдээллийг нэгтгэн боловсруулж, хэрэгтэй мэдээллээ цаг алдалгүй олж авах, олон төрлийн зурган мэдээ, тайланг богино хугацаанд олж авдаг болсноороо онцлогтой юм байна. Тус сайтанд хандах хандалт нь нэг сард 100 мянга орчим байгаа бөгөөд 4,4 Тбайт мэдээг иргэд авч ашигласан байна. Үлдсэн дөрвөн мэдээллийн санг ойрын хугацаанд ашиглалтанд оруулахаар ажиллаж байгаа юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
10304
0 эможи
keyboard_arrow_up