Иргэдийг Бээжин хот руу зорчихгүй байхыг анхаарууллаа

2014 оны 10 сарын 17

МХЕГ-аас Эбола вирусын талаарх анхааруулгыг өчигдөр иргэдэд хүргэж,  урд хөрш рүү зорчихгүй байхыг анхааруулжээ. Учир нь БНХАУ-ын Бээжин хотын олон улсын нисэх онгоцны буудалд эбола вирусын халдвар тархах  97 хувийн магадлалтай байгааг ДэМБ-ын судалгаагаар тогтоосон байна. Хэрэв Бээжинд уг өвчний тохиолдол бүртгэгдэх юм бол манай улсад тархах магадлал маш өндөр байгаа юм. Тиймээс иргэдийг онцын шаардлагагүй бол БНХАУ-ын Бээжин хот руу зорчихгүй байхыг МХЕГ-аас анхааруулж байгаа аж. Эбола вирус нь өнгөрсөн оны аравдугаар сард Баруун Африкийн Гвиней улсаас анх илэрсэн бол нэг жилийн дотор ийнхүү гурван тивийн есөн оронд бүртгэгдсэн байна. Түүнчлэн энэ сарын 10-ны өдрийн байдлаар уг өвчний улмаас 8399 хүн нас бараад байгаа юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
10288
0 эможи
keyboard_arrow_up