Нөөцийн мах бэлтгэн нийлүүлэх төслийн сонгон шалгаруулалтыг дахин зарлажээ

2014 оны 10 сарын 17

 2014 оны аравдугаар сарын 3-р долоо хоногт хонины ястай нэг килограмм мах дунджаар 5975 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 7535 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.1 хувиар буюу 10 төгрөгөөр буурч, харин үхрийн цул мах 1.1 хувиар буюу 110 төгрөгөөр өссөн байлаа. Энэ 7 хоногийн ажиглалтаар үхрийн мах “Хүчит Шонхор” хүнсний захад хамгийн хямд буюу 7300 төгрөг,

“Номин” супермаркетад хамгийн өндөр үнэтэй буюу 9800 төгрөг байв. Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 3.7 хувиар буюу 230 төгрөгөөр, хонины цул мах 0.4 хувиар буюу 30 төгрөгөөр тус тус буурсан байна. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 5700 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 9000 төгрөгөөр худалдаалж байна.

Үүнээс гадна Улаанбаатар хотын хүн амын хэрэгцээнд 12 мянган тонн нөөцийн мах бэлтгэн нийлүүлэх төслийн сонгон шалгаруулалтыг энэ сарын 14-нд дахин зарлажээ. Мөн энэ өвөл 50 орчим сая мал өвөлжихөд зориулж улсын хэмжээнд 1.25 сая тонн өвс бэлтгэхээс 80 орчим хувийг нь бэлтгээд буй аж. Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд малчдын ноосны урамшуулалд олгосон 36 тэрбум төгрөгийн 10 хувь буюу 3.6 тэрбум төгрөгийг сум, дүүрэг бүрт олгосон байна.

Харин ургац хураалт улсын хэмжээнд 95 хувьтай үргэлжилж байгаа бөгөөд энэ оны ургацын урьдчилсан балансаар 466.6 мянган тонн үр тариа үүнээс 439.8 мянган тонн буудай, 154.7 мянган тонн төмс, 100.2 тонн хүнсний ногоо хураан авах төлөвтэй байгаа аж. Ургац хураалт энэ сарын 20-нд дуусах тооцоотой байгаа аж. Харин улаанбуудайн борлуулалт 50 гаруй хувьтай үргэлжилж байгаа юм байна.  

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
10284
0 эможи
keyboard_arrow_up