Улаанбаатарт 15 хэм дулаан

2014 оны 10 сарын 17

Малчид, тариаланчдад зориулсан цаг агаарын мэдээ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар салхи шуургатай байна.

Өнөөдөр 08 цагаас 20 цаг хүртэл нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар түр зуур секундэд 16 метр хүрч шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 6-11 хэм, Говийн нутгийн өмнөд хэсгээр 13-18 хэм дулаан, бусад нутгаар 11-16 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 13-15 хэм дулаан байна .

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 2 хэм хүйтэн, харьцангуй чийг 70 хувь, агаарын даралт 866 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

2014 оны 10 дугаар сарын 18-наас 2014 оны 10 дугаар сарын 22-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

Аравдугаар сарын 18-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, 19-нд нутгийн хойд хэсгээр, 20-нд төв болон зүүн зүгийн нутгийн зарим газраар бага зэргийн хур тунадас орно. Салхи 18-нд зарим газраар секундэд 12-14 метр, 19-нд ихэнх нутгаар, 20-нд говь талын нутгаар секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Хугацааны эхээр Алтай, Хангай, Хөвсгөл уулархаг нутгаар шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм, говийн бүс нутгаар шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 15-20 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 11-16 хэм дулаан байна. 19-нд нутгийн хойд хэсгээр, 20-нд төв, зүүн зүгийн нутгаар хүйтэрнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
10262
0 эможи
keyboard_arrow_up