“Маркетеруудын II чуулган”-ыг Ерөнхийлөгч дэмжлээ

2014 оны 10 сарын 16

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн дэмжлэг дор 2014 оны аравдугаар сарын 24-нд Төрийн ордонд Маркетеруудын II чуулганыг Дэлхийн Монгол уриатайгаар зохион байгуулах гэж байна.

Маркетеруудын II чуулганд хувийн хэвшил, төрийн байгууллага, төрийн бус байгууллагыг төлөөлсөн 800 маркетер оролцож Монгол улсын маркетингийн салбарын өнөөгийн төлөв байдал, Үндэсний брэндүүдийн маркетингийг олон улсад хийх боломжууд, маркетингийн албад, агентлагууд болон хэвлэл мэдээллийн хэрэгслэлүүдийн ажлын уялдаа холбоо, гадаадын жуулчдыг татах Монголын боломж, маркетеруудын мэргэжил дээшлүүлэх сургалтуудыг идэвхжүүлэх, олон улсаас маркетингийн шилдэг технологи, инновацийг хэрхэн нэвтрүүлж нутагшуулах, төрийн үйлчилгээний маркетингийг сайжруулах, маркетеруудын мэдээлэл туршлага солилцох боломжийг нэмэгдүүлэх нэгдсэн онлайн сүлжээ бий болгох, мэргэжлийн маркетеруудыг ажлын байранд зуучлах зэрэг өргөн хүрээтэй олон асуудлыг хэлэлцэх юм.

Маркетеруудын II чуулганыг “Монгол маркетеруудын холбоо” ТББ, “Монголын маркетинг менежментийн хүрээлэн” ТББ хамтран зохион байгуулж байна. Мөн энэхүү төрийн бус байгууллагуудаас 2014 оны аравдугаар сарын 20-24-ний өдрүүдийг “Маркетеруудын өдөр” болгон тэмдэглэж, өөрсдийн өнгөрсөн жилийн ажлыг дүгнэж, ирээдүйд хийх ажлаа төлөвлөн хэлэлцэхийг  бүх маркетингийн салбарын нийт мэргэжилтнүүддээ уриаллаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
10222
0 эможи
keyboard_arrow_up