Зарлан дуудах хуудсыг 93,1 хувьтай тараасан байна

2014 оны 10 сарын 16

Нийслэлийн хэмжээнд энэ оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлага өчигдрөөс эхлэв. Цэргийн насны хүмүүст зарлан дуудах хуудсыг 93,1 хувьтай тараасан байна. Энэ удаагийн цэрэг татлагын байруудыг камержуулж, иргэдэд цэрэг татлагын мэдээлэл болон явцын талаар гадна талбайд дэлгэц байрлуулан хүргэх ажээ. Мөн цэрэг татлагын холбоо товчоо эрүүл мэндийн үзлэг явуулах ажлын байрны бүдүүвч зургийг гаргаж, эрүүл аюулгүй байдлыг бүрдүлэн ажиллаж байгаа ажээ. Энэ оны цэрэг татлагын бэлтгэл ажил 100 хувь хангагдсан гэж Нийслэлийн цэрэг татлагын товчооноос томилогсон ажлын хэсэг мэдээллээ. Цэргийн албанд тэнцсэн залуусыг энэ сарын 19-ний өдрийн 13 цагт цэрэгт мордуулах үйл ажиллагааг эхлүүлэх ажээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
10216
0 эможи
keyboard_arrow_up