Өнөөдөр "Ноос ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн-2014" үзэсгэлэн нээгдэнэ

2014 оны 10 сарын 16

ҮХААЯ, Монголын Ноос ноолуурын холбоо, Монголын Арьс ширний үйлдвэрлэлийн холбоо,  Мишээл групп хамтран  “Ноос ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн-2014” намрын уламжлалт үзэсгэлэнг энэ сарын 16-20-ны өдрүүдэд зохион байгуулах юм байна. Найм дахь жилдээ зохион байгуулах гэж буй эл үзэсгэлэнд ноос ноолууран хувцас, ноос ноолууран малгай, бээлий, ороолт, нэхий дээл, үслэг эдлэл,савхин хувцас, гутал, цүнх, бэлэг дурсгал, жижиг хэрэгслээр төрөлжих ба энэ чиглэлээр үйлдвэрлэл, үйл ажиллагаагаа явуулдаг үндэсний үйлдвэрлэгч 120 гаруй аж ахуйн нэгж оролцох аж. “Мишээл экспо”-д болох тус үзэсгэлэнд Үндэсний үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ үйлдвэрийн үнээр борлуулна хэмээн зохион байгуулагчид нь онцлов.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
10194
0 эможи
keyboard_arrow_up