Зөвшөөрөлгүй баригдсан барилгын асуудлыг шүүх хэрхэн шийдвэрлэж байгаа тухай

2014 оны 10 сарын 16

“Голден парк “ хотхоны 2-р ээлжийн 301-303 тоот барилга нь барилгын ажлыг эхлэх зөвшөөрөл байхгүй гэсэн НМХГ-ын хоёр УМХЕГ-ын гурван бичиг байна.

Газар шилжүүлсэн захирамжийг хүчингүй болгосон шүүхийн шийдвэрүүд байна. Газар олголт хүчингүй болсноор барилга угсралтын ажил бүрэн зогсох эрх зүйн орчин бүрдсэн. Улсын байцаагчийн актаар барилгын ажлыг зогсоох, мөн цахилгааны хязгаарлалт хийх тухай мэдэгдсэн. Зөвшөөрөлгүй 80 барилгын жагсаалтад бичигдэж орон даяар зарлагдсан барилгууд баригдан дуусаж улсын комисс ашиглалтад оруулсан актыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл шүүх дээр 3 жил болж байгаа боловч Захиргааны хэргийн шат шатны шүүх шударга шийдвэр гаргаж чадахгүй байна.

Барилгын тэг тэнхлэг татсан акт, ил далд ажлын акт,ажлын журналыг барилгын ажил гүйцэтгэгч компани, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар мэдэхгүй мэдэх боломжгүй зүйл шинээр илрүүлсэн байна гэж шийдвэр гаргаж эхэллээ. Энэ бол шүүхийн практикт анхны бөгөөд дахиж хэзээ ч гарч болохгүй шийдвэр гарлаа. Газар олголтгүй, барилгын ажил эхлэх зөвшөөрөлгүй, бусад газар дээр угаасаа орц, гарцгүй баригдсан, Барилгын тухай хууль, барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрэмд заасан баримт бичгийг бүрдүүлээгүй, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн, хүний эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зөрчсөн барилгыг хуулийн дагуу баригдсан гэж үзэж байгаа шүүхийн шийдвэрийг олон нийтийн анхааралд оруулж байна.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Хуулийг хэрэгжүүлэх, шүүхийн шийдвэрийг биелүүлэхийн эсрэг гарч байгаа шүүхийн шийдвэрүүд нь хууль бус үйлдлийг давруулж, нийтийн эрх ашиг зөрчигдөх шалтгаан болж байна. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын эргэж буцсан үйл ажиллагаань шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлж байна. Барилгын ажлыг эхлэх зөвшөөрөлгүй барилгыг бариулахгүй, ашиглалтад оруулахгүй гэж орон даяар мэдээлдэг атлаа “ Голден парк” хотхоны барилгыг ашиглалтад оруулж болно гэж хамгаалдна. Зөвшөөрөлгүй барилгын жагсаалтад “Голден парк” хотхоныг оруулсан нь буруу болж гээд жагсаалтаас хассан бичиг хийнэ.

Барилгыг шүүхийн шийдвэр гартал ашиглалтад оруулахгүй гэж бичгээр мэдэгдэж байсан атлаа ашиглалтад хүлээж авна. Барилгын угсралтыг түр зогсоо гэсэн улсын байцаагчийн актыг хэрэгжүүлэхйин оронд мэргэжлийн бус хүний гаргасан акт гэж ажилтнаа буруутгана. Барилгын улаан шугам татсан болон ил далд ажлын акт, ажлын журналыг Мэргэжлийн хяналтын газар мэдэхгүй, мэдэх боломжгүй гэж гуравдагч этгээдийн үгийг дагасан зэрэг эргэж буцсан хууль бус үйлдэл гаргаж байгааг хотын удирдлага анхаарах байх гэдэгт итгэж байна.

Буруутай эвлэрсэн, хууль зөрчсөн үйлдэл нь 688 өрх айлын олон зуун иргэдийн эрх ашгийг хохироож, хүний эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчиж байгаа тул хэргийг шударга шийдвэрлэж өгөхийг тус байрны болон зэргэлдээх байрны суугчид, хөрш байгууллагын ажилчид хүлээсээр байна.

 

 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
10190
0 эможи
keyboard_arrow_up