Улаанбаатарт 14 хэм дулаан

2014 оны 10 сарын 16

Малчид, тариаланчдад зориулсан цаг агаарын мэдээ:  Ойрын өдөрүүдэд бага зэрэг дулаарч, салхи шуургатай байна.

Өнөөдөр  08 цагаас 20 цаг хүртэлх цаг хүртэл нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар түр зуур секундэд 16 метр хүрч шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 4-9 хэм, Говийн нутгийн өмнөд хэсгээр 14-19 хэм дулаан, бусад нутгаар 9-14 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 12-14 хэм дулаан байна .

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 1 хэм хүйтэн, харьцангуй чийг 56 хувь, агаарын даралт 865 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
10179
0 эможи
keyboard_arrow_up