Дэд станцуудын агаарын шугамын ачааллыг бууруулна

2014 оны 10 сарын 15

Нийслэлийн Засаг дарга “Агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээний хүрээнд хэрэгжүүлэх ажлын жагсаалт батлах тухай” А/859 дугаар захирамж гаргалаа. Цэвэр агаар сангийн хөрөнгөөр 2014 онд санхүүжих нийслэлийн агаарын  бохирдлыг бууруулах бүсийн айл, өрхийг цахилгаан халаагуур хэрэглэх нөхцөлийг нэмэгдүүлэх, хэт ачаалагдсан дэд станц, цахилгаан дамжуулах агаарын шугамын ачааллыг хөнгөвчлөх, шинэчлэх ажлын жагсаалтыг гаргасан. Уг ажлыг хийж гүйцэтгэхэд шаардагдах 1, 09 тэрбум төгрөгийг нийслэлийн Засаг даргын дээрх захирамжаар шийдвэрлэлээ. Батлагдсан төсөл, арга хэмжээг холбогдох хууль журамд нийцүүлэн зохион байгуулахыг нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэд үүрэг болголоо. Захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт даалгасан байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
10148
0 эможи
keyboard_arrow_up