Нийтийн тээвэр 50 хувийн хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
Нийслэлийн 375 жилийн ой энэ сарын 29-нд тохионо. Үүнтэй холбогдуулан Чингис хааны талбайд анх удаагаа парад зохион байгуулахаар болжээ. Парадад төрийн болон төрийн бус, хувийн хэвшлийн байгууллага, их дээд сургуулиуд зэрэг 30 гаруй байгууллагын 8000 орчим ажилтан албан хаагчид, оюутан залуус оролцохоор бүртгүүлсэн байна.Олон улсын хэмжээнд хотуудын баяраар зохион байгуулдаг нэгэн том арга хэмжээ нь тухайн хотын даргын нэрэмжит парад байдаг гэнэ. Парадад сонирхсон албан байгууллага, аж ахуйн нэгж, иргэд оролцох бүрэн боломжтой бөгөөд энэ өдөр Нийслэлийн иргэдэд зориулсан хоолны амталгаат худалдаа, их хотын хямдрал, урлагийн тоглолт зэрэг олон сонирхолтой арга хэмжээ зохион байгуулах юм.
Мөн энэ өдөр Тэнгис, Өргөө кино театрууд 50 хувийн хөнгөлттэй үнээр, Монголын Үндэсний музей, Чойжин ламын музей, Богд хааны ордон музей, Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, Уран зургийн галерей, Монголын театрын музей, Улаанбаатар хотын музей үнэ төлбөргүйгээр иргэддээ үйлчлэхээр болжээ.Түүнчлэн нийтийн тээврийн үйлчилгээ ч мөн адил 50 хувийн хөнгөлттэй үнээр үйлчилэхээр болсон байна.