Улаанбаатарт 8-10 хэм дулаан байна

2014 оны 10 сарын 15

Малчид, тариаланчдад зориулсан цаг агаарын мэдээ:  Ойрын хоногуудад өдөртөө бага зэрэг дулаарна.              

Өнөөдөр 08 цагаас 20 цаг хүртэл солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй . Салхи  зүүн зүгийн нутгаар хойноос,  бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, зарим газраар  секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 1-6 хэм, Алтайн өвөр говиор 14-19 хэм дулаан, бусад нутгаар 8-13 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. 8-10 хэм дулаан байна.
 
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 5 хэм хүйтэн, харьцангуй чийг 90 хувь, агаарын даралт 870  гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

2014 оны 10 дугаар сарын 16-наас 2014 оны 10 дугаар сарын 20-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

Аравдугаар сарын 18-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, 19-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Салхи 16-нд Алтайн салбар уулсаар, 17-19-нд зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 14-19 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 4 хэм хүйтэнээс 1 хэм дулаан, өдөртөө 9-14 хэм дулаан байна. 19-нд нутгийн хойд хэсгээр хүйтэрнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
10123
0 эможи
keyboard_arrow_up