МЗХ-н дээр ирж сонирхлын клубээ байгуулаарай

2014 оны 10 сарын 14

Бидний энэ үеийг ахмадууд орчин үеийн залуус гэж ярьдаг. Дээр үеийн залуус бүгд нэг зорилго, нэг мөрөөдөл, нэг тэмүүлэлийн төлөө нэгдэж ажилладаг байсан, харин орчин үед залуус өөр өөрийн хүсэл тэмүүлэл, зорилго мөрөөдлөөр явах болсон.

        Тэр дундаа сонирхлоороо нэгдэж бүлэг болж, хамтлаг болж ирээдүйнхээ төлөө тэмцдэг болсон. Энэ бол залуусын эрх чөлөө, задгай сэтгэлгээ, хөгжлийн түүчээ юм. Сүүлийн үед манай залуус хэн нэгнээс айж ичин, үгээ хязгаарлуулахаа больж чөлөөтэй сэтгэн, бусдын өмнөөс хэлэхийг хүссэнээ хэлж, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, авьяас чадвараа нээдэг юм. Залуучуудын төв байгууллага Монголдоо ганц байдаг МЗХ залуусаа дэмжиж, хамтран ажиллах бүхий л ажлыг зохион байгуулж байна. Залуус МЗХ дээр ирж өөрсдийн сонирхлын клубээ байгуулж “Залуус танхимд” үйл ажиллагаагаа явуулах бүрэн боломжтой юм байна. Одоогоор МЗХ-ны дэргэдэх залуу дугуйчин, залуу эмэгтэйчүүд, залуу бүжигчин, залуу сэтгүүлч, япон хэл сонирхогчдын клуб, залуу гоо зүйч, залуу наадгайчин, өглөөний хүн, номонд дурлагсдын клуб, Англи хэл сонирхогчдын клуб, Испани хэл сонирхогчдын клуб, Хөлбөмбөг сонирхогч залуус клуб зэрэг клубууд байгуулагдсан бөгөөд цаашид залуус ирж нээлттэй клубууд байгуулж болох юм байна.    

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
10113
0 эможи
keyboard_arrow_up