ТАНЫ СОНОРТ: Нийслэлийн өдрөөр Бээжингийн гудамжийг нээнэ
Энэ жил зам засварын ажлууд их хийгдэж ихэнхи замууд хугацаандаа хүлээлгэж өгсөн. Харин хугацаандаа хүлээлгэж өгөөгүй байгаа нэг зам бол ШУТИС-ын ар талын буюу Бээжингийн зам. Анх 10 сараас өмнө хүлээлгэж өгнө гэж байсан ч амжаагүй тул 10 сарын зургаан болж хойшилсон. Харин саяхан нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл зас засварын ажилтай танилцаж Нийслэлийн өдрөөр буюу энэ сарын 27-ны өдөр гэхэд хүлээлгэж өгөх үүрэг даалгаврыг ажлын хэсгийнхэнд өгсөн байна. Одоогоор зам засварын ажил 90 хувьтай явж байгаа бөгөөд 11-р хороолол хүртэлх зам бүрэн засагдаж дуусчээ. Замын ажил бүрэн дууссан хэдий ч 74 метрийн урттай гүүрний ажил болон газар доогуур 40 гаруй жилийн өмнө тавигдсан инженерийн шугам сүлжээг шинэчилж тунелын хэлбэрээр шийдэж өгөх зэрэг ажлуудын гүйцэтгэл хараахан дуусаагүй байна.