Олон улсын стандартын өдөр тохиож байна

2014 оны 10 сарын 14

Олон улсын стандартын байгууллагаас жил бүрийн аравдугаар сарын 14-нд буюу өнөөдрийг “Дэлхийн стандартын өдөр” болгон тэмдэглэдэг.

 

Энэ жилийн хувьд “Стандарт ижил тэгш өрсөлдөх боломжийг бий болгож байна” гэсэн уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байгаа юм. Манай улсын хувьд 5840 стандартыг мөрддөг бөгөөд тэдгээрийн 40 гаруй хувь нь олон улсын түвшинд хүрсэн аж. “Дэлхийн стандартын өдөр”-ийг тохиолдуулан стандарт хэмжил зүйн газраас “хөгжлийн бэрхшээлтэй иргэд”, “хууль эрхзүйн орчин”, “төмөр замын хууль эрхзүйн орчны шинчлэлт, стандарт” зэрэг сэдвүүдээр мэргэжлийн хүмүүс оролцсон хурал хийж байна. Тухайлбал хуралд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөгч "манай улсад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн саадгүй зорчих нөхцөлийг хангахад чиглэсэн “Иргэний барилгын төлөвлөлтөнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн шаардлагыг  тооцсон орон зайн орчин, Үндсэн шаардлага 6055-2009”, “Авто замын байгууламж Явган хүн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан зам Техникийн шаардлага MNS 5826-2006”,  “Явган хүн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан замыг төлөвлөх заавар  MNS 6056-2009” гэсэн гурван стандарт мөрдөгддөг. Гэвч эдгээр стандартууд бодит байдал дээр төдийлөн хэрэгжихгүй байна" хэмээн хэлж байсан юм. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
10102
0 эможи
keyboard_arrow_up