Бразил явсан НИТХ-ын гишүүд зардлаа төлжээ
2014 оны 10 сарын 14
Энэ зун Бразилд болсон хөлбөмбөгийн ДАШТ-ий үеэр НИТХ-ын 18 гишүүн Бразил явж, төсвийн мөнгөөр хөлбөмбөг үзсэн гэх шүүмжлэл гарсан. Гишүүд яг хөлбөмбөгийн ДАШТ-ий үеэр “Бразилын нийслэл Бразилиа хотын НИТХ-ын байгууллагын үйл ажиллагаатай танилцах” нэрээр ийнхүү төсвийн мөнгөөр явсан байдаг. Тэгвэл өнгөрсөн хугацаанд уг асуудалтай холбоотойгоор Бразил явсан гишүүд тус тусын зардлаа хувиасаа гаргаж, улсыг хохиролгүй болгох ёстой гэсэн асуудал хөндөгдөж байсан. Улмаар нэр бүхий гишүүд хувиасаа мөнгөө гаргаж, Бразил явсан зардлыг төлүүлсэн байна. Энэ талаар НИТХ-ын дарга Д.Баттулга нийслэлийн Ерөнхий аудитор Ц.Очирбатат албан бичгээр мэдэгджээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
10099
0 эможи