Нийслэлийн өдрөөр нийтийн тээвэр 50 хувийн хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ

2014 оны 10 сарын 14

Нийслэлийн 375 жилийн ойн өдөр буюу 2014 оны 10 дугаар сарын 29-нд Их эзэн Чингис хааны талбайд анх удаагаа парад зохион байгуулахаар боллоо. Парадад төрийн болон төрийн бус, хувийн хэвшлийн байгууллага, их дээд сургуулиуд зэрэг 30 гаруй байгууллагын 8000 орчим ажилтан албан хаагчид, оюутан залуус оролцохоор бүртгүүлээд байна.
Олон улсын хэмжээнд хотуудын баяраар зохион байгуулдаг нэгэн том арга хэмжээ нь тухайн хотын даргын нэрэмжит парад  байдаг. Парадад сонирхсон албан байгууллага, аж ахуйн нэгж, иргэд оролцох бүрэн боломжтой бөгөөд энэ өдөр нийслэлийн иргэдэд зориулсан хоолны амталгаат худалдаа, их хотын хямдрал, урлагийн тоглолт зэрэг олон сонирхолтой арга хэмжээ зохион байгуулах юм.
Мөн энэ өдөр Тэнгис, Өргөө кино театрууд 50 хувийн хөнгөлөлттэй үнээр, Монголын Үндэсний музей, Чойжин ламын сүм музей, Богд хааны ордон музей, Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, Уран зургийн галлерей, Монголын Театрын музей, Улаанбаатар хотын музей үнэ төлбөргүйгээр иргэддээ үйлчлэхээр боллоо.
Нийтийн тээврийн үйлчилгээ ч мөн адил 50 хувийн хөнгөлөлттэй үнээр үйлчлэхээр болсон байна.
Их хотынхоо ойн өдрөөр их хотын иргэд та бүхнийг Чингис хааны нэрэмжит талбайд зохион байгуулах парад болон бусад арга хэмжээнд идэвхтэй оролцохыг уриалж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
10086
0 эможи
keyboard_arrow_up