Өнөөдөр нийслэлд болох зарим үйл явдал
""Арбитрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл"" сэдэвт Төр, хувийн хэвшлийн хэлэлцүүлэг 10/14-ны 8:30-1:00 цагт Блү Скай зочид буудлын 3 давхарт Даймонд танхимд болно.
Олон улсын стандартын байгууллага, Олон улсын цахилгаан техникийн комисс, Олон улсын цахилгаан холбооны байгууллагаас жил бүрийн 10 дугаар сарын 14-ны өдрийг “Дэлхийн стандартын өдөр” болгодог уламжлалтай ба 2014 оныг “Стандарт ижил тэгш өрсөлдөх боломжийг бий болгож байна” уриан дор 2014-10-14 өдөр 08:30-12:00 цаг Кемпински зочид буудлын “Алтай” танхимд тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.
10 цагт Улаанбаатар зочид буудлын Хар хорин танхимд Транспаренси Интернационалийг үүсгэн байгуулагч доктор Петер Айген сэтгүүлчидтай уулзалт хийх гэж байна. "Авилгалыг илрүүлэх, авилгалтай тэмцэхэд хараат бус иргэний нийгмийн байгууллагууд, Хэвлэл мэдээллийн гүйцэтгэх үүрэг"-ийн талаар ярилцах ба Хэвлэлийн хүрээлэн, Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, ХБНГУ-ын ФЭС-ийн төлөөллүүд байлцах юм байна.