ЭНЭ ӨДӨР: Дэлхийн стандартын өдөр
2014 оны 10 сарын 14
Стандарт бол бүтээгдэхүүн ажил үйлчилгээний чанарыг сайжруулах арвилан хэмнэлтийн бодлогыг хөгжүүлэх гол хэрэгсэл учраас дэлхий нийтэд байнга анхаардгийн учир нийгэмд үзүүлэх үр нөлөө жилээс жилд өргөжин тэлж, өнөөгийн нийгмийн бүх хүрээг хамран тэргүүлэх бодлогын хүрээнд явдаг.
Жил бүрийн 10-р сарын 14-ны Дэлхийн стандартын өдрийг тодорхой уриан дор тэмдэглэдэг нь тухайн жил дэлхий нийтэд ямар асуудал маш их тулгамдаж байна вэ? гэдэг дээр анхаарал хандуулж хэрхэн үр дүнтэй шийдвэрлэх талаар асуудал хөндсөн уриа гаргадаг гэж ойлгож болно. Үүнд:
- 2009 онд “Хүлэмжийн хийг бууруулахад стандартчилалын оролцоо ”
- 2010 онд “Стандартыг хүн бүрт хүртээмжтэй болгох нь”
- 2011 онд “Стандарт дэлхий дахинд итгэлцлэл бий болгоно
- 2012 онд “Бага зардал, илүү үр дүн-стандарт үр ашгийг нэмэгдүүлдэг”
- 2013 онд олон улсын “Стандарт эерэг өөрчлөлтийг бий болгоно"
- 2014 онд “Стандарт ижил тэгш өрсөлдөх боломжийг бий болгож байна” уриан дор зохион байгуулагдаж байна. Энэхүү уриан дор дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын дэвшилтэт техник, технологи үйлчилгээг стандартаар дамжуулан өөрийн оронд нэвтрүүлэхээр зорьж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
10058
0 эможи