Улаанбаатарт 9 градусын дулаан байна

2014 оны 10 сарын 14

Нутгийн хойд хэсгээр үүлэрхэг, Баруун зүгийн нутгийн зүүн хэсэг, төвийн нутгийн зарим газраар бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар үүлшинэ, хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн хагаст баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 1-6 градус, говийн бүсийн өмнөд хэсгээр 13-18 градус дулаан, бусад нутгаар 7-12 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, зөөлөн шороон шуурга шуурна. 7-9 градус дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 0 градус орчим, харьцангуй чийг 44 хувь, агаарын даралт 866 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
10057
0 эможи
keyboard_arrow_up