Сэтгүүлчийг цагаатгалаа
Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Ц.Эрдэнэцэцэгт холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дугаар зүйлийн 24.1.1-т зааснаар буюу гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Ц.Эрдэнэцэцэгийг цагаатгажээ.
Ц.Эрдэнэцэцэг нь 2012 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн №299/866/ дугаартай “Өдрийн шуудан” сонин дээр “Дугаарын бизнес цадиггүйгээр барахгүй илүү нарийн илүү цадиггүй болж хөгжиж байна” гарчигтай гаргасан нийтлэлд Ж-ын талаарх мэдээллийг нийтлэхдээ эх сурвалжаас олж авсан гэх мэдээ, мэдээллээ магадлан шалгаж нягтлалгүйгээр илт худал, гүжирдлэгийг олон нийтэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр тараасан гэмт хэрэгт холбогдсон бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүхээс түүнд 7 сая 160 400 төгрөгөөр торгох ял оногдуулаад байсан юм.