Шилдэг дүүрэг, хороо, гудамж, талбайн үйлчлэгч нар тодорлоо

2014 оны 10 сарын 13

Нийслэлийн 375 жилийн ойг тохиолдуулан “Хотын гудамж-Миний нутаг” нэгдсэн арга хэмжээг зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээний үеэр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Шилдэг тохижилттой дүүрэг, аж ахуйн нэгж байгууллага, Шилдэг арчлагч байгууллага, аж ахуйн нэгж, Тэргүүний цэцэрлэгчийг шалгаруулж, “Хоггүй хороо-Хоггүй гудамж” болзолт уралдааныг дүгнэн шагнаж урамшууллаа.
“Хоггүй хороо-Хоггүй гудамж” болзолт уралдаанд Хан-Уул дүүргийн “Тохижилт үйлчилгээний төв” ОНӨААТҮГ тэргүүн байр, Чингэлтэй дүүргийн “Чингэлтэй тохижилт үйлчилгээ” ХХК хоёрдугаар байр, Баянзүрх дүүргийн “Нийтлэг үйлчилгээний газар-2” гуравдугаар байр эзэллээ. Мөн зам талбайн үйлчлэгч, ачигч,  жолооч нийт 22 хүн “Хоггүй хороо-Хоггүй гудамж” болзолт уралдааны шилдэг ажилтнаар шалгарсан юм.  
Шилдэг тохижилттой байгууллага, аж ахуйн нэгжээр Баянгол дүүргийн “Монгол тамхи со” ХХК тэргүүн байр, Чингэлтэй дүүргийн “Нарантуул трейд” ХХК хоёрдугаар байр, Хан-Уул дүүргийн “Мал эмнэлгийн хүрээлэн” гуравдугаар байрт шалгарсан. Шилдэг арчлагч аж ахуйн нэгжээр Ургамал орчин, Ногоон Сэрвэн, Этерналгарден, Грийн оптик, Энгүй их, Ногоон харш, Ашид Элбэг, ЧД-ийн ТҮК, Дакон констракшн, Об Тоб ХХК-иуд  тодорчээ.
Энэхүү арга хэмжээг Соёл урлагийн их сургууль, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Чингэлтэй дүүргийн ЗДТГ хамтран зохион байгуулсан бөгөөдАнкарагийн гудамжны энэхүү баяр 2 дахь жилдээ СУИС-ийн зүүн уулзвараас “Зоос гоёл” ХХК-ний баруун уулзвар хүртэл үргэлжиллээ. Анкарагийн гудамж энэ өдөр урлаг соёлын арга хэмжээгээр цалгиж хүүхэд залуус уран зураг сонирхон урлагийн тоглолт үзэж хотын гудамжаа өнгө өнгийн гоёлоор чимсэн сайхан баяр боллоо гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
10053
0 эможи
keyboard_arrow_up