ХУД-ын Эрүүл мэндийн төв "Сувилахуйн олон улсын III их хурал"-д оролцлоо
2014 оны 10 сарын 13
АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийн 85 жилийн ойн хүрээнд Олон улсын сувилахуйн III их хурал Засгийн газрын ордон, Blue Sky tower-т 2014 оны 10 сарын 9, 10-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Тус хуралд 7 улс орны 20 гаруй дэлхийн эрдэмтэн, судлаачид, мөн Улаанбаатар хотын болоод хөдөө орон нутгийн 900 гаруй төлөөлөгчид оролцсон бөгөөд ХУД-ийн ЭМТ-өөс 11, ӨЭМТ-үүдээс 5 төлөөлөгч Олон улсын сувилахуйн III хуралд амжилттай оролцсон байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
10052
0 эможи