ХУД-ын спорт хорооны хамт олон мод тарих өдөрт идэвхитэй оролцлоо
2014 оны 10 дугаар сарын 11-ны өдөр Монгол Улсын ерөнхийлөгчийн зарлигийн дагуу жил бүрийн 5,10-р саруудын 2 дахь долоо хоногийн Бямба гаригт Бүх нийтээрээ мод тарих Үндэсний өдрийг тэмдэглэн өнгөрүүлсээр даруй 4 жил өнгөрчээ. Энэ өдөр айл өрх, албан байгууллага, хүн бүр мод, бут, сөөг, цэцэг тарьж арчилан хамгаалж түүнийгээ амьдралын хэв маяг болгон хэвшүүлж сурталчилан ажиллахыг уриалдаг билээ. Хан-Уул дүүргийн Биеийн тамир спорт хорооны хамт олон хэдий олон ажил давхцсан боловч байгууллагын төлөөлөл болох БТСХ-ны ахлах дасгалжуулагч М.Гантөмөр, аргазүйч Н.Дэлгэрдалай, Б.Угтахбаяр, сантехникч Хүрэлбаатар, жижүүр Мандах нарын бүрэлдэхүүнтэй баг ХУД-ийн 9-р хорооны нутаг Туул голын эрэг орчимд байгууллагын ажилчдын тоогоор 17 ширхэг модыг тарисан байна.