Нялхасын эндэгдэл өссөн үзүүлэлт гарчээ

2014 оны 10 сарын 13

Үндэсний Статистикийн хорооноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн энэ оны эхний гурван улирлыг үзүүлэлтийг гаргажээ. Улсын нийгмийн асуудлын тоон үзүүлэлтийн эхний эгнээнд жагсдаг хүн амын өсөлт өмнөх онуудын хэмжээнд буйг статистикчид мэдээлж байна. Энэ оны эхний есөн сарын байдлаар 61310 эх амаржиж, 61674 хүүхэд мэндэлжээ. Уг үзүүлэлт нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад амаржсан эхийн тоо 1625 буюу 2.7 хувь, хүүхдийн тоо 1684 буюу 2.8 хувиар өсчээ. Хэдийгээр амаржсан эхийн тоо өссөн үзүүлэлт гарсан боловч нялхасын эндэгдэл  өмнөх оны энэ үетэй харьцуулахад өссөн үзүүлэлт гарсан байна. Тодруулбал эхний есөн сарын байдлаар 912 хүүхэд эндсэн нь өмнөх оны энэ үетэй харьцуулахад 6,9 хувиар өссөн үзүүлэлт юм. Харин гэмт хэргийн үзүүлэлтийн хувьд эмэгтэйчүүд, бага насны хүүхдийн оролцсон гэмт хэргийн тоо харьцангүй өссөн үзүүлэлт гарчээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
10036
0 эможи
keyboard_arrow_up