Улаанбаатарт 12 хэм дулаан
Өнөөдөр 08 цагаас 20 цаг хүртэлх цаг хүртэл нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 3-8 хэм, говийн бүс нутгаар 12-17 хэм дулаан, бусад нутгаар 8-13 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ.Хур тунадас орохгүй.Салхи баруунаас секундэд 6-11 метр.10-12 хэм дулаан байна.
2014 оны 10 дугаар сарын 14-нөөс 2014 оны 10 дугаар сарын 18-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Аравдугаар сарын 14-нд баруун зүгийн нутгийн зүүн хэсэг, төвийн нутгийн зарим газраар, 15,16-нд зүүн зүгийн нутгийн зарим газраар бага зэргийн хур тунадас орно. Салхи 14-нд зарим газраар, 16-нд Алтайн уулсаар, 17-нд говь тал хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 14-нд ихэнх нутгаар, 15-нд нутгийн зүүн хагаст хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 12-17 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан байна. Хугацааны эцсээр дулаарна.