Хан-Уулчууд "Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр" -өөр мод тарьлаа
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гаригийг “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” хэмээн зарласан билээ. Хан-Уул дүүргийн ЗДТГ, дүүргийн Дэд бүтэц, тохижилтын хэлтсээс "Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр" зохион байгуулж 2014 оны 10-р сарын 11 амжилттай мод тарьлаа.
Тус мод тарих үйл ажиллагаанд ХУД-ийн иргэд, аж ахуйн нэгж, байгууллага, хороо, Засаг Даргын Тамгын Газрын дэргэдэх хэлтэс, албадын нийт ажилтан, албан хаагчид идэвхитэй оролцсон юм. Мод тарих нээлтийн нэгдсэн арга хэмжээг дүүргийн Соёлын ордны өмнөх талбайд зохион байгуулж, дүүргийн 9-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Туул гол дагуу урьдчилсан бэлдэц газарт 5800 ширхэг мод тарьлаа.