ГОЁ МЭДЭЭ : Ганга нуурын эко системийг аврахаар “мод“ үржүүлгийн газрыг байгуулна

2023 оны 10 сарын 09

Arslan.mn

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газрын мэргэжилтнүүд Ганга нуурын эрэг орчимд тарьсан модонд дүн шинжилгээ хийх, шинээр байгуулах мод үржүүлгийн газрын хөрс усалгааны системд мэргэжлийн тусламж үзүүлэхээр Сүхбаатар аймгийн Дарьганга суманд  ажиллаа. 

Энэ үеэр замаг судлаач Докторант Н.Бөхчулуун, ургамал судлаач Н.Энхзул нартай хамтран Ганга нуурын уснаас дээж авч, бохирдлын хэмжээнд  дүгнэлт гаргахаар дээж, материалуудыг цуглуулусан юм. 

Ганга нуурын хувьд эх цутгал булгуудын ширгэлт, элс, шороон шуурганаас үүдэлтэй бохирдол, нуур орчмын 20 мянга гаруй малаас үүдэлтэй бохирдол зэрэг олон шалтгаанаас үүдээд ширгэх аюулд орж байсан юм. 

Харин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2017 онд Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа “Ганга нуурыг бохирдол ширгэлтээс хамгаалах урсацыг сайжруулах” төслийг эхлүүлсэн. Энэ төслийн хүрээнд 2017 оноос Ганга нуурыг хамгаалах ажил эрчимтэй явагдсаны үр дүнд нуурын эко систем сэргэж, усны түвшин хэвийн хэмжээнд хүрээд байна. 

Одоо Ганга нуурын орчимд мод үржүүлгийн газрыг зөв сонгож байгуулах нь нуурын эко систем болоод ус, хөрсний бохирдолд эерэг үр дүнг авчрах юм. 

Ойн газрын хувьд Монгол Улсын ойн нөхөн сэргээлтийг хийх, хамгаалах, эко системийг дэмжихэд анхаарч ажилладаг бөгөөд "Тэрбум мод"-ны хүрээнд өнөөдрийг хүртэл 20,6 сая тодыг тарьж, арчилж, эзэнжүүлсэн байна. 

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Эх сурвалж: ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ ОЙН ГАЗАР 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
6
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
651587
7 эможи

Зочин
2023-10-15 12:08
Монгол эрчүүд их ухаантай шүү
Иргэн
2023-10-13 16:39
Энэ туйлын зөв ажил. Харин их нууруудын хотгорт мод үржүүлгийн газар олныг байгуулж модоо амлалтаар яваа хүмүүст зохих үнээр нь зарж орчноо ойжуулах боломж байгаа.
keyboard_arrow_up