Баасан гарагаас цасан шуурга шуурч, эрс хүйтэрнэ

2021 оны 11 сарын 02

Цаг уурын байгууллагаас энэ сарын 3-нд нутгийн баруун хойд хэсгээр, 4-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, 5-нд нутгийн зүүн хагаст цас орж, хүчтэй цасан болон шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхаарууллаа.

Мөн энэ сарын 6-нд төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, салхины хурд 18-20 метр секунд, зарим үед 24 метр секунд хүртэл ширүүсэж цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна.

Түүнчлэн энэ сарын 3-ны өдөр баруун аймгуудын нутгаар цаашид ихэнх нутгаар эрс хүйтэрч авто зам, даваа цасанд хаагдах, халтиргаа гулгаа үүсэх зэргээр зам тээвэр, хөдөө аж ахуйн салбарын үйл ажиллагаанд хүндрэл учирч болзошгүй байна.

Иймд:

  • Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах;
  • Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих;
  • Иргэд, малчид салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрстлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өндөр настан, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
1
angry an post
3
632383
10 эможи

keyboard_arrow_up