Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан
Нутгийн баруун хагаст солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 15-20 градус, Орхон-Сэлэнгийн сав газар болон Дорнод-Дарьгангын тал нутаг болон говийн бүс нутгаар 24-29 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна.
Улаанбаатар хот орчмоор: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 24-26 градус дулаан байна.
Багануур орчмоор: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 23-25 градус дулаан байна.
Тэрэлж орчмоор: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 22-24 градус дулаан байна.