“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ мэргэжлийн ДУУЧИН ажилд авна

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нээлттэй ажлын байрны зар гаргахдаа дуучин ажилд авахаар зарласан нь олны анхаарлыг татаж байна.
Тодруулбал, үйлдвэрийн хэмжээнд зохион байгуулагдах концерт болон бусад хэлбэрийн соёл, урлагийн төвлөрсөн үйл ажиллагаанд Соёл, урлагийн цогцолбор, Дуу бүжгийн “Эрдэнэт” чуулгыг төлөөлөн мэргэжлийн чиг үүргийн дагуу оролцох, бэлтгэл хангах, мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэх, чанартай уран бүтээл бэлтгэн туурвих, урын сангаа баяжуулах үүрэг бүхий ажлын байр зарлажээ.
Мөн уг албан тушаал нь ажиллагсдад дууны урлагийн мэргэжлийн туслалцаа үзүүлэх, шинэ авьяастныг нээн илрүүлж хөгжүүлэх, уралдаан тэмцээнд бэлтгэн оролцуулах чиг үүрэгтэй аж.
Түүнчлэн тавигдах шаардлагад дуурийн дуулаач, дуучин мэргэжилтэй байх гэж заасан байна.








