“Эрдэнэс Тавантолгой“ ХК өчигдөр 64.0 мянган тонн нүүрсийг нийт 8.2 сая ам.доллараар арилжааллаа
2026 оны 6 сарын 12

"Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 1 удаагийн амжилттай арилжаагаар 64.0 мянган тонн нүүрсийг нийт 8.2 сая ам.долларын үнийн дүнтэйгээр БНХАУ-ын Ганцмод боомтод хүргэж өгөх нөхцөлөөр арилжааллаа. Арилжаанд 6 оролцогч оролцож үнэ 10.0 ам.доллар буюу 8.5% өслөө.
2026 оны 06 сарын 12 -ний өдрийн байдлаар 161 удаагийн арилжаагаар 780.5 сая ам.долларын үнийн дүн бүхий 9.1 сая тонн нүүрс арилжлаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?

1
669358
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс
