Баянхонгор аймагт зөрчил гаргасан уул уурхайн компаниудын үйл ажиллагааг зогсоолоо

2026 оны 6 сарын 02

Arslan.mn

Уул уурхайн салбар дахь байгаль орчны менежментийг сайжруулах, тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэх, хүний аюулгүй байдлыг хангах, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах зорилгоор  Монгол Улсын Ерөнхий сайдын 2026 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн албан даалгаврын хүрээнд Баянхонгор аймгийн нутаг дэвсгэрт ашигт малтмалын хайгуул, ашиглалтын болон бичил уурхай эрхлэгчдийн үйл ажиллагаанд АҮЭБЯ, орон нутгийн БОГ-тай хамтарсан хяналт шалгалт үргэлжилж байна.

Шалгалтаар ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч “Одод гоулд” ХХК нь эрх бүхий байгууллагаар баталгаажсан ТЭЗҮ, 2026 оны уулын ажлын төлөвлөгөөнд тусгагдсан техникийн хүчин чадлыг хэтрүүлж ажилласан тул техник, тоног төхөөрөмжийг лацдаж, зөрчлийг арилгах хүртэлх хугацаанд хэсэгчлэн зогсоолоо.

Бууцагаан сумын 2 дугаар баг Баян гэх газарт Задгай улаан зохион байгуулалттай нөхөрлөл нь Засгийн газрын 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 296 дугаар тогтоолоор батлагдсан “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-ын техникийн хүчин чадлыг хэтрүүлэн үйл ажиллагаа явуулсан тул техник, тоног төхөөрөмжийг лацдаж үйл ажиллагааг зогсоолоо.

Мөн байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тайланд заасан шаардлагыг биелүүлээгүй ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий 3 хуулийн этгээдэд зөрчлийн тухай хуульд заасны дагуу арга хэмжээ авахаар ажиллаж байна.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
669158
0 эможи

keyboard_arrow_up