“Эрдэнэс алт ресурс“ ХХК энэ хаврын мод тарих ажлаа эхлүүлээ

2026 оны 5 сарын 08

Arslan.mn

Энэ жилийн хаврын Бүх нийтээр мод тарих үндэсний өдрийн хүрээнд "Эрдэнэс алт ресурс" ХХК-ийн хамт олон Салхит төслийн талбайд байгуулсан “Эрдэнэс” төгөлдөө 7000 хайлаас нэмж тарилаа.

"Эрдэнэс алт ресурс" ХХК жил бүрийн хавар намрын Бүх нийтээр мод тарих өдрүүдээр “Эрдэнэс” төгөл болон нөхөн сэргээлтийн төлөвлөгөөндөө тусгасан тодорхой бүсэд мод тарих ажлыг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жил тус компани нийт 50 мянган мод тарихаар төлөвлөөд байгаа юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Эрдэнэс алт ресурс” ХХК нийт 3 сая мод тарихаар амласан бөгөөд өнөөдрийн байдлаар 570 мянга гаруй мод тариад байна. Түүнчлэн Их газрын чулууны байгалийн цогцолбор газар орчимд ногоон төгөл байгуулан арчилгаа тордлогыг хийж байгаагийн зэрэгцээ Богд уулын Чандманы ам, Шинэ Хархорум, хотын ногоон бүсэд 30 орчим мянган мод тарьсан юм. Мөн Баянхонгор, Дундговь, Өмнөговь зэрэг аймгуудад жил бүр мод тарих, талхлагдсан талбайг нөхөн сэргээх зэргээр байгаль орчны асуудалд онцгой анхааран ажиллаж байна.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
668816
0 эможи

Эрдэнэс алт ресурс
keyboard_arrow_up