ЭТТ: 96 мянган тонн нүүрс АРИЛЖЛАА

2026 оны 5 сарын 07

Arslan.mn

"Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 2 удаагийн амжилттай арилжаагаар 96.0 мянган тонн нүүрсийг нийт 9.8 сая ам.долларын үнийн дүнтэйгээр БНХАУ-ын Ганцмод, Мандал боомтод хүргэж өгөх нөхцөлөөр арилжааллаа.

Үүнд: DAP Мандал нөхцөлтэй:

Баяжуулсан сул коксжих нүүрс - 64.0 мянган тонн, $114.7 ам.доллароор арилжаалж нийт 7.34 сая ам.долларын үнийн дүнтэйгээр амжилттай хэлцэл хийгдлээ.

DAP Ганцмод нөхцөлтэй:

1/3 коксжих нүүрс- 32.0 мянган тонн, $70.2 ⟶ $77.7 (+10.7%) ам.доллароор арилжаалж нийт 2.48 сая ам.долларын үнийн дүнтэйгээр амжилттай хэлцэл хийгдлээ. Арилжаанд 7 оролцогч оролцож үнэ 7.5 ам.доллароор буюу 10.7% өслөө.

2026 онд 130 удаагийн арилжаагаар 601.5 сая ам.долларын үнийн дүн бүхий 7.13 сая тонн нүүрс арилжлаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
668803
0 эможи

keyboard_arrow_up