“Эрдэнэс алт ресурс” ХХК БНСУ-ын “Ханхва” групптэй хамтран ажиллах талаар санал солилцлоо

2026 оны 4 сарын 13

Arslan.mn

“Эрдэнэс алт ресурс” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Э.Ууганбаяр болон кампанийн бусад удирдлагууд өнөөдөр БНСУ-ын “Ханхва” группийн төлөөлөгчидтэй хөрөнгө оруулалт, хамтран ажиллах боломжийн талаар санал солилцох уулзалт хийлээ.

Уулзалтын үеэр “Эрдэнэс алт ресурс” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Э.Ууганбаяр БНСУ-ын “Ханхва” группийн Дэд Ерөнхийлөгч Жон Жэ Хю тэргүүтэй төлөөлөгчдөд компанийнхаа хэрэгжүүлж буй болон хэрэгжүүлэхээр зорьж буй төслүүдийн ерөнхий мэдээллийг өгсөн бөгөөд талууд харилцан ашигтай хамтран ажиллах ямар боломж бийг нарийвчлан судлахаар тохиролцов. “Эрдэнэс алт ресурс” ХХК нь ашиглалтын болон хайгуулын есөн тусгай зөвшөөрөл эзэмшдэг бөгөөд эдийн засгийн үр өгөөж өндөртэй хэд хэдэн томоохон төсөл хэрэгжүүлэхээр бэлтгэж байгаа юм. Энэ утгаараа гадаад дотоодын хөрөнгө оруулалт татах боломжийг эрэлхийлэх нь бүтээн байгуулалтын ажлаа эрчимжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх, улсын эдийн засгийн өсөлтөд эерэг нөлөөлөхүйц үйлдвэрлэл, үйл ажиллагаа явуулах зэрэг зорилготой юм.

Arslan.mn

”Ханхва” групп нь аж үйлдвэр, эрчим хүч тэр дундаа сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, Хойд Америк, Европ, Ази Номхон далайн бүсэд 700 гаруй салбар нэгжтэй, үйл ажиллагаа, цар хүрээгээрээ улсдаа долоодугаарт эрэмбэлэгддэг аж.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
668406
0 эможи

keyboard_arrow_up