ЭТТ: Уурхайчдын усан бассейн ашиглалтад орлоо
2025 оны 11 сарын 24

"Эрдэнэс Таван толгой" ХК-ий зүгээс ажилчдынхаа эрүүл мэнд, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд үе шаттай арга хэмжээ, үйл ажиллагаа хэрэгжүүлэх үүднээс Нүүрс баяжуулах үйлдвэрийн усан бассейн, сауныг нээлээ.
Тус байгууламж нь ажилтнуудын эрүүл мэндийг дэмжиж, биеийн ерөнхий булчинг сулруулж, ажлын ачаалал, ядаргаа тайлах, цусны эргэлтийг сайжруулж, стресс бууруулах, идэвхтэй хөдөлгөөнийг нэмэгдүүлэх зорилготой юм.




Мэдээнд өгөх таны үнэлгээ?

1
666448
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс
