ЭТТ компанийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр Н.Цэрэнсамбууг томилжээ
2025 оны 10 сарын 28

"Эрдэнэс Тавантолгой" компанийн ТУЗ өнгөрсөн долоо хоногт хуралдаж гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр Н.Цэрэнсамбууг томилсон байна.
"Эрдэнэс Тавантолгой" ХХК-д Засгийн газар онцгой дэглэм тогтоож, Бүрэн эрхт төлөөлөгчөөр У.Бямбасүрэнг томилсон билээ. Онцгой дэглэмийн хугацаа дууссанаар Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчийг шинээр томилжээ.
Н.Цэрэнсамбуу нь өмнө тус компанийн Худалдан авах ажиллагааны газрын даргаар ажиллаж байсан аж.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?

1
666075
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс
