“Эрдэнэс Тавантолгой“ ХК нэг өдрийн арилжаагаар 62 сая ам.долларын нүүрс худалдаалжээ

2025 оны 10 сарын 01

Arslan.mn

“Эрдэнэс Тавантолгой” ХК өнөөдөр (2025.09.30) Монголын Хөрөнгийн биржээр дамжуулан 62.3 сая ам.долларын үнийн дүн бүхий 1.22 сая тонн нүүрсийг арилжжээ.

Өмнө нь энэ оны наймдугаар сарын 13-ны өдөр гурван удаагийн арилжаагаар нийт 595.2 мянган тонн нүүрсийг 43.8 сая ам.доллараар арилжиж байсан юм.

Арилжаанд нийт 7 харилцагч оролцож БНХАУ-ын Ганцмод боомт хүргэх нөхцөлтэй 512 мянган тонн 1/3 коксжих нүүрс, 512 мянган тонн эрчим хүчний нүүрс, Мандал боомт хүргэх нөхцөлтэй 192 мянган тонн эрчим хүчний нүүрс тус тус худалдан авсан байна.

Эх сурвалж: Эрдэнэс Тавантолгой ХК

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
665687
0 эможи

keyboard_arrow_up