Эрдэнэс Тавантолгой ХК-ийн нүүрс баяжуулах үйлдвэр НЭГ САЯ тонн нүүрс баяжууллаа

2025 оны 9 сарын 16

Arslan.mn

Тавантолгой ордын хаягдал багатай, иж бүрэн ашиглах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх замаар компанийн ашигт ажиллагааг нэмэгдүүлэхээр “Эрдэнэс Тавантолгой” ХК жилд 10 сая тонн нүүрс угаах хүчин чадалтай Нүүрс баяжуулах үйлдвэрийн төслийг амжилттай хэрэгжүүлж, ашиглалтад оруулсан. Үйлдвэрийн туршилт, тохируулгын хугацаанд буюу 2024 оны 10 сараас 2025 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн байдлаар нийт 1.0 сая тонн түүхий нүүрс хүлээн авч баяжууллаа.

Нүүрс баяжуулах үйлдвэр нь усыг 96 хувь дахин ашиглах технологитой, тоосжилтгүй, байгаль орчинд ээлтэй, хамгийн орчин үеийн технологитой үйлдвэр гэдгээрээ онцлогтой. Тус үйлдвэр нь олон улсын хэрэглэгчийн чанарын шаардлага хангасан хоёр төрлийн баяжуулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэж Монголын хөрөнгийн биржээр дамжуулан амжилттай арилжаалж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
665398
0 эможи

keyboard_arrow_up