“Эрдэнэс Тавантолгой” хаягдал нүүрсийг дахин боловсруулна

2025 оны 9 сарын 10

Arslan.mn

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Нүүрс баяжуулах үйлдвэрээс гарч буй хаягдал нүүрсийг дахин боловсруулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх ажил эхэлжээ.

Энэхүү төсөлд “Эрдэнэс Тавантолгой” ХК болон “Эрдэнэс ҮТП” ХХК хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан байна.

Нүүрс баяжуулах үйлдвэр жилд 10 сая тонн нүүрс боловсруулдаг  үүнээс ойролцоогоор 1 сая тонн хаягдал нүүрс гардаг аж.

“Эрдэнэс ҮТП” ХХК болон Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн эрдэмтдийн хамтарсан туршилтаар уг хаягдал нүүрсийг дахин боловсруулснаар 200-300 мянган тонн баяжуулсан нүүрс үйлдвэрлэх боломжтой болохыг баталгаажуулжээ.

Туршилтын үр дүнд үндэслэн дахин боловсруулах үйлдвэрийн ТЭЗҮ-г боловсруулж, 2026 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Уг үйлдвэр ашиглалтад орсноор “Эрдэнэс Тавантолгой” ХК хаягдлаа нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгон хувиргаж, хаягдалгүй эдийн засагтай уул уурхайн компани болох боломжтой гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
665302
0 эможи

Цэгмэд
2025-09-10 13:46
Яг одоо сайн нүүрсээ шигшиж угаагаад УБ хот руу явуулах ачил байгаа юм биш үү. Муу нүүрсээ хэлбэрийг нь өөрчлөөд явуулах гээд байгаа юм уу
keyboard_arrow_up