ОНЫ ШИЛДЭГ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧААР “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ШАЛГАРЛАА

2025 оны 2 сарын 28

Arslan.mn

Өмнөговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас 2024 онд салбартаа манлайлан ажилласан иргэд, аж ахуйн нэгжийг аймгийн 9 алдартнаар шалгаруулж шагнал гардууллаа.

2024 оны шилдэг хөрөнгө оруулагчаар “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК шалгарч шагналыг Салбарын Захиргаа, бүтээн байгуулалт, төслийн хөгжлийн газрын дарга А.Баатархүү гардан авлаа. 

"Эрдэнэс Тавантолгой" ХК Өмнөговь аймагтай “Хамтын ажиллагааны гэрээ”-г байгуулж орон нутгийн хөгжлийн санд хөрөнгө оруулалтыг төвлөрүүлэн Цогтцэций суманд хатуу хучилттай авто зам барих, Шинэ мянган айл хөтөлбөрийн хүрээнд 16 айлын орон сууц, Цогтцэций сумыг өмнөд бүсийн цахилгаан дамжуулах сүлжээнд холбох зэрэг дэд бүтцийг сайжруулах олон ажлыг санхүүжүүлэн хамтран ажилласан юм.  

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
664185
0 эможи

keyboard_arrow_up