“Эрдэнэс Тавантолгой” ХК туслан гүйцэтгэгч компаниудын хамт Өмнөговь аймгийн Цогтцэций сумын ахмадуудад хүндэтгэл үзүүллээ

2025 оны 2 сарын 28

Arslan.mn

17-р жарны “Элдэв эрдэнэт” хэмээгч модон могой жилийн сар шинийн баярыг тохиолдуулан “Эрдэнэс Тавантолгой” ХК болон Ти Эн Түншлэл, Үндэсний Оператор Түншлэл, Үндэсний Уурхайчид Түншлэл, Үндэсний Манлайлал Түншлэл, Кэй Эй Майнинг ХХК, Овоот толгой ресурс ХХК хамтран Цогтцэций сумын 281 ахмад настанд хүндэтгэл үзүүллээ. 
Арга хэмжээнд Салбарын Үйлдвэрлэл техникийн газрын дарга А.Даваахүү, Цогтцэций сумын засаг даргын орлогч Т.Батхаан нар сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ. Ахмадууд өвлийн жаврыг өнтэй давж, дэлгэр хаврын улиралтай учран золгосны баяраа хамтдаа угтаж, сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
664184
0 эможи

keyboard_arrow_up