ГАЛБА-ӨӨШ-ДОЛООДЫН ГОВИЙН САВ ГАЗРЫН ТАЛУУДЫН ОРОЛЦООНЫ ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2025 оны 6 сарын 09

Arslan.mn

Монгол Улсын Усны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн А/57 тоот тушаалаар батлагдсан “Сав газрын талуудын оролцооны зөвлөл байгуулах, ажиллах журам”-ын дагуу Галба-Өөш-Долоодын говийн сав газрын талуудын оролцооны зөвлөлийн 12 дугаар хуралдаан 2025 оны 06 дугаар сарын 05-06-ны өдрүүдэд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Цогтцэций салбарт зохион байгуулагдлаа. Зөвлөлийн хуралдаанд төрийн байгууллага, төрийн бус байгууллага, орон нутгийн иргэд, малчид, эрдэмтэн судлаачид, ус ашиглагч, усны мэргэжлийн байгууллагын төлөөллүүд оролцлоо.

Хуралдаанаар гишүүдийг чадавхжуулах, мэдээлэл солилцох, сав газрын усны нөөцийн нэгдсэн менежментийг хэлэлцэх, сав газарт тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх, туршлага судлах, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн уурхай, нүүрс баяжуулах үйлдвэр, Загийн усны хоолойн төслүүдтэй танилцах үйл ажиллагаа зохион байгуулагдлаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
664173
0 эможи

этт

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up