УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

2025 оны 5 сарын 23

Arslan.mn

ЭрчХүч, ЭвНэгдэл уриан дор зохион байгуулагдаж буй "Уурхайчдын Спортын Их Наадам-2025" спортын олон төрөлт тэмцээнд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн баг тамирчид оролцож байна.

2025 оны тавдугаар сарын 22-ноос 25-ны өдрүүдэд Эрдэнэт хотод зохион байгуулагдаж буй "Уурхайчдын Спортын Их Наадам-2025"-д нийт 40 багийн 1800 орчим тамирчин спортын 7 төрөлд өрсөлдөж байна. Тус тэмцээнд  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 63 тамирчин спортын 5 төрлөөр оролцож байна.

Наадмын 3 дах өдрийн байдлаар ЭТТ-н тамирчид дараах амжилтыг үзүүлээд байна.

  • Сагсан бөмбөгийн эрэгтэй баг 2 хожилтой хэсгээ тэргүүлсэн бол  эмэгтэй баг хэсэгтээ 3 хожил байгуулж шилдэг 6 багт үлдээд байна.
  • Волейболын эрэгтэй, эмэгтэй багууд шилдэг 16 багт үлдэж хасагдах шатны тоглолт хийх гэж байна.
  • CS 2  баг хэсэгтээ 5-0 амжилтаар тэргүүлсэн бөгөөд upper bracket буюу хэсэг болгоны тэргүүн багууд өрсөлдөх тоглолтоо Эрдэнэт үйлдвэрийн багтай хийх гэж байна.
  • Дартсын багийн төрөлд хэсгээс 2-р гарч шилдэг 16 багт үлдсэн бөгөөд хасагдах шатны тоглолт хийхээр хүлээж байна.
  • Шатрын баг нийт 6 өрөг тоглосноос 3 хожил, 1 тэнцэл, 2 хожигдолтой байна .
  • Теннисийн баг тамирчид хэсгээс 3-р гарч шилдэг 16 багт үлдсэн бөгөөд хасагдах шатны тоглолт хүлээж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
664171
0 эможи

keyboard_arrow_up