ЭТТ: 4.5 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал өнөөдөр /2025.04.28/ болж байна.
2024 он компанийн түүхэнд хамгийн өндөр орлого, ашигтай ажилласан жил болсон бөгөөд төсөвлөсөн цэвэр ашгийг 13 хувиар давуулан биелүүлжээ. Улмаар өнгөрсөн онд 4.5 их наяд төгрөг буюу 44 хувийн цэвэр ашигтай ажилласан байна.
Үүнээс 3.9 их наяд төгрөгийн ногдол ашгийг хувьцаа эзэмшигчдэд хуваарилсан. Нэгж хувьцааны ногдол ашиг 326.5 мянган төгрөг байсныг гурван үе шаттайгаар олгосон. Сүүлийн ногдол ашгийг энэ сард иргэдийн дансанд шилжүүлсэн юм.
“Эрдэнэс Тавантолгой" ХК нь 2024 онд нүүрсний экспортын 36 хувийг дангаараа, татварын орлогын 12 хувийг дангаараа бүрдүүлсэн байна.
Нүүрс олборлолтын хувьд, сүүлийн таван жилийн хугацаанд 30.4 сая тонн, борлуулалт 29.6 сая тонн, орлого гурван тэрбум ам.доллар, татвар төлөлт 3.4 их наяд төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлжээ. Харин 4.5 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна. Биржийн тээвэрлэлтийг компани өөрөө сонгон шалгаруулалт хийж, зохион байгуулж байна. Нийт 2023, 2024 онд нэг их наяд төгрөгийг хэмнэж чадсан. Өнгөрсөн 2024 онд 11 багц тендер зарлаж, 351 санал ирүүлснээс ерөнхий гэрээ байгуулсан 162 аж ахуйн нэгж байна. Нийт тээврийн хэмжээ 11.9 сая тонн байгааг албаныхан мэдээлсэн юм.









