“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрс баяжуулах үйлдвэр, ажилчдын кэмп ШИЛДЭГ БАРИЛГААР шалгарлаа

2025 оны 2 сарын 26

Arslan.mn

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, Барилгын хөгжлийн төв, Монголын хот байгуулалтын хөгжлийн танхим хамтран 20 дах буюу XVII жарны "Хилэнт эх" хэмээх Модон луу жилийн "Шилдэг барилга"-д өргөмжлөх ёслол, хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгууллаа.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн “Нүүрс баяжуулах үйлдвэр, ажилчдын кэмп”-ийн бүтээн байгуулалтыг “Олон улсын стандартын шаардлага хангасан, хүрээлэн буй орчинд ээлтэй орчин үеийн техник технологийг нэвтрүүлсэн, стратегийн ач холбогдол бүхий цогцолбор бүтээн байгуулалт” үндэслэлээр “ШИЛДГИЙН ШИЛДЭГ БАРИЛГА”-аар өргөмжиллөө.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Нүүрс баяжуулах үйлдвэр нь жилд 10 сая тонн түүхий нүүрс хүлээн авч олон улсын стандартын шаардлагад нийцсэн хоёр төрлийн баяжмал үйлдвэрлэх хүчин чадалтай, усыг 96 хувь хүртэл дахин ашиглах технологитой, хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжүүдтэй 5-р үеийн шинэ үйлдвэр гэдгээрээ онцлогтой.

Мөн үйлдвэрийн ажилчдын тав тухтай ажиллаж, амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлсэн кэмп, оффис зэргийг цогцоор нь бүтээн байгуулснаараа давуу талтай юм.

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
661973
0 эможи

keyboard_arrow_up