“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан ЭТТ бондын “ТРАНЧ-2”-ийн төлбөрийг хүүгийн хамт өөрийн эх үүсвэрээр бүрэн төлж барагдууллаа

2024 оны 8 сарын 26

Arslan.mn

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн дотоодын зах зээлд 3 жилийн хугацаатай гаргасан ЭТТ бондын “ТРАНЧ-2”-ийн үндсэн төлбөр 164.5 тэрбум төгрөг, хүүгийн төлбөр болох 8.2 тэрбум төгрөгийн хамт өөрийн эх үүсвэрээр бүрэн төлж барагдууллаа.

ЭТТ бондын “ТРАНЧ-2”-ийн арилжааг 2021 оны 08 сарын 25-ны өдөр амжилттай зохион байгуулж 258 иргэн, 5 аж ахуйн нэгж оролцож нийт 263 хөрөнгө оруулагчдаас төгрөгийн бондоор 164.47 тэрбум төгрөг татан төвлөрүүлсэн.

Дотоодын зах зээлд нээлттэй арилжсан 1,644,711 ширхэг төгрөгийн бондыг дахин санхүүжилт хийхгүйгээр компанийн өөрийн эх үүсвэрээр хугацаанд төлж барагдууллаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
660364
0 эможи

keyboard_arrow_up