ОНЦГОЙ ДЭГЛЭМИЙН ХУГАЦААНД ТАВАНТОЛГОЙ ОРДЫН НӨӨЦ, БАЯЛГИЙГ 8.1 ТЭРБУМ ТОНН БОЛГОЖ НЭМЭГДҮҮЛЭВ

2024 оны 8 сарын 29

Arslan.mn
“Эрдэнэс Тавантолгой” ХК Засгийн газраас тогтоосон онцгой дэглэмийн хугацаанд Тавантолгойн ордын бодит чадавхыг тодорхойлж, нөөцийг зүй зохистой ашиглах бодлогыг хэрэгжүүлж Цанхи, Бортээг болон Оорцогийн хэсгүүдэд иж бүрэн хайгуул, судалгааны ажлыг гүйцэтгэж ордын нөөцийг 29 хувиар буюу 1.8 тэрбум тооноор нэмэгдүүлж Монгол улсын эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 2024 оны 03 сарын 27-ны өдрийн хуралдаанаар Тавантолгойн ордын нөөц баялгийг 8.1 тэрбум тонн болгож батлууллаа.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ордын нөөцийг өмнө нь 6.3 тэрбум тонн байсан бол ордын бодит чадавхыг нэмэгдүүлэх хайгуул судалгааны ажил хийгдсэнээр ордын нөөц баялаг 8.1 тэрбум тонн болж нэмэгдлээ. Ордын нөөц нэмэгдсэнээр эдийн засгийн үр өгөөж нэмэгдэж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, ордын нүүрсийг гүн боловсруулж олон улсын зах зээлд өрсөлдөх чадвартай төсөл хэрэгжүүлэх үндэс суурь тавигдлаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
660362
0 эможи

keyboard_arrow_up